1х1 уулзалтын тухай сонссон манай хувьцаа эзэмшигчид намайг ажилтнуудтайгаа 1х1 уулзалт хий гэдэг шаардлага тавив. Би юу асуухаа ч мэдэхгүй, хэдэн зөвлөмж тэмдэглэж аваад эхний уулзалтуудаа хийсэн юм.
Ажилтан Б одоо ажиллаж байгаа ажлын нөхцөлдөө сэтгэл хангалуун ажилладаг. Учир нь тэр хэзээ ч гомдол мэдүүлж, хэл ам таталж байгаагүй. Өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг. Би түүнийг ингэж л боддог байлаа. Харин 1х1 уулзалтаар түүнийг 3 сарын дараа ажлаасаа гарах бодолтой байгаа, одоогийн ажилдаа сэтгэл ханамжгүй байгааг олж мэдсэн юм. Түүнийг тогтоон барихыг хичээсэн ч, 1 сар л илүү ажиллуулж чадсан. Тэр ажлаасаа одоо ажлаасаа гарчихсан.
1х1 уулзалтын талаархи миний сэтгэгдэл гэвэл: Энэ уулзалт нь ажилтны толгой доторхийг онгойлгоод харах боломжийг олгодог юм байна.