Сүүлийн жилүүдэд Менежментийн чиг хандлагад нэгэн томоохон өөрчлөлт орсон нь байгууллагад “Гүйцэтгэлийн Соёл” төлөвшүүлж, бий болгосноор ажлын бүтээмж, үр дүн сайжирдаг болох нь олон байгууллага дээр батлагдсан байдаг. Байгууллагад Гүйцэтгэлийн Соёлыг бий болгох нэгэн чухал арга зам бол 1х1 уулзалт байдаг. Иймдээ ч сүүлийн 3 жилийн хугацаанд олон улсын байгууллагууд 1х1 уулзалтууддаа ихээхэн чухал ач холбогдол өгдөг болсон.
Монголын байгууллагуудад 1х1 уулзалт зөвлөхөд, ихэнх удирдлага, менежерүүд 1х1 уулзалтын талаар тэс өөр ойлголттой явдгийг анзаарсан юм.
Гүйцэтгэлийн соёлыг бий болгох албан ёсны 1х1 уулзалт бол ажилтан асуудал гаргахад (тухайлбал, сахилгын зөрчил гаргахад) гэнэт дуудаж уулздаг уулзалтаас тэс өөр.
Ажилтан амжилт гаргасан эсвэл асуудал гаргаснаас үл хамааран тогтмол давтамжтайгаар ажилтан удирдлага хоёр уулзалт хийх нь албан ёсны 1х1 уулзалтын үндсэн хэв маяг юм. 1х1 уулзалтыг зөв, оновчтой, үр дүнтэй хийхэд удирдлагаас олон төрлийн ур чадвар шаарддаг. Удирдлагаас:
- Ажилтнаа идэвхижүүлж, урам зориг өгч чадах манлайллын ур чадвар,
- Ажилтнаа зөв чиглүүлж чаддаг байх coaching/чиглүүлэх ур чадвар,
- Ажилтныг үр дүнтэй, өндөр бүтээмжтэй ажиллуулах зорилго руу хөтлөх мэргэжлийн ур чадвар, алсын хараатай байх ур чадвар
- Удирдлага дахь ажилтнуудаа нэг багт нэгтгэх багаар ажиллуулах ур чадвар,
- Ажилтныг тэвчээртэй сонсож, ойлгох emphaty-бусдыг ойлгох ур чадвар, сонсох ур чадвар гэх мэт олон ур чадварууд шаардагддаг.
1х1 уулзалт хийхэд удирдлагын зүгээс өөр ямар ур чадварууд шаарддаг вэ?
Мөн ажилтны зүгээс юуг анхаарах шаардлагатай вэ? сэтгэгдлээ хуваалцаарай 🙂
Удирдлагуудад 1х1 хийх ярилцлагын хуудас бэлдэж өгдөг нь буруу, зүгээр л энгийн чөлөөтэй, удирдлага өөрөө юу хүсэж байгаагаа хэлдэг, ажилтан юу ярилцмаар байгаагаа чблөөтэй илэрхийлдэг байх, удирдлага асууж ажилтан хариулдаг нь таалагддаггүй
Санал нийлж байна. 1х1 ярилцлагын хуудас байхгүй. Дагавал зохих зөвлөмж, ярилцлагын бүтэц байж болно. Мөн 1х1 уулзалтад ажилтан илүү өндөр оролцоотой оролцдог байгаа.
Сайн байна уу,
Борлуулалтын ажилтны хувийн KPI үзүүлэлтийн нэгийг 1х1 уулзалтаар үнэлдэг болгох талаар судалж байгаа юм. Ийм тохиолдолд удирдах ажилтны хувийн характер орохгүйгээр бүх хүнийг тэнцүү үнэлэх шаардлагатай болоод байгаа. Энэ тал дээр зөвөлгөө авч болох уу?
Баярлалаа,
Билэгт
Сайн байна уу Билэгт,
1х1 уулзалтаар ажилтны гүйцэтгэлийн үнэлгээг үнэлэхгүй. 1х1 уулзалтын гол зорилго нь удирдлага ажилтан хоёрын ойлголтыг нэгтгэх тухай юм. Зөв, сайн соёл тогтоох зорилгоор 1х1 уулзалтыг хийнэ.