1. Өөрийгөө бэлдэх

Ажилдаа явахдаа та юу бэлддэг, түүнийгээ гэрээсээ ажиллах үедээ ч бэлдэх нь зүйтэй. Тухайлбал,

  • Унтлагын хувцсаа сольж, оффис загварын хувцсаа өмсөх
  • Үсээ самнаж, нүүрээ угааж сэргэсэн байх
  • Гэр бүлийнхэндээ ажлаа хийх цаг болсноо мэдэгдэж, саад болохгүй байхыг хүсэх
  • Уух зүйлээ ойрхон авах

2. Орчноо бүрдүүлсэн байх

  • Байгалийн гэрэл туссан, гэр бүлийн бусад гишүүд саад болохооргүй зай талбай бэлдэх
  • 8 цаг суух тухтай ширээ, сандал бэлдэх
  • Ажлын “багаж зэвсэг”-ээ бэлдэх
  • Хэрэглээгээ хангахуйц хурдтай интернэт бэлдэх
  • Үзэг, бал, тэмдэглэлийн дэвтэр гэх мэт хэрэгтэй зүйлсээ бэлдэх

3. Цагаа төлөвлөх

  • Ажлаа төлөвлөх
  • Төлөвлөсөн ажлаа гүйцэтгэхэд цагаа төлөвлөх
  • Ажлаа эхлэхээс 1 цагийн өмнө сэрүүлэг тавьж, өөрийгөө бэлдэхэд цаг гаргах
  • Төлөвлөсөн ажилдаа цагаа зарцуулах
  • Завсарлагааны цаг авах
  • Ажлын цаг дуусахад компьютерээ унтрааж, гадагш гарч толгойгоо сэргээх

4. Амьдралын зөв хэмнэлтэй байх

  • ЭРҮҮЛ хооллох
  • ЭЕРЭГ хандлагатай байх
  • ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН, БЯСАЛГАЛ, ИОГ хийх
  • ҮР БҮТЭЭЛТЭЙ ажиллах
  • ЦАГТАА унтаж, амрах

5. Хамт олонтойгоо холбоотой байх

  • Хуралдаа тогтмол бэлтгэлтэй оролцож байх
  • Багийн төлөвлөгөөтэй байх
  • Асуудал гарвал бусдаасаа тусламж хүсэх, тусламж хэрэгтэй нэгэндээ тусалж байх
  • Зангиагүй ярилцлагын цаг төлөвлөх