Эмч хүн өвчтнийхөө биеийн байдлыг даралтыг нь шалгаад л мэдчихдэг шиг, байгууллага ч гэсэн ажилтнуудынхаа даралтыг шалгаад л, соёлынхоо түвшинд үнэлэлт, дүгнэлт өгч болдог. .
Байгууллагууд дотоод уур амьсгалаа сайжруулах зорилгоор ажилтнуудынхаа сэтгэл ханамж, сэтгэлтэй байдал (employee engagement), байгууллагын соёл зэрэг KPI-уудыг судалгаа, асуулгын аргаар хэмждэг. Эдгээр судалгааг ихэнхдээ жилд 1-2 удаа авч, дүн шинжилгээ хийдэг. Сүүлийн үед судлаачид жилдээ 1-2 удаа судалгаа авч, дүгнэлт гаргаад, дараагийн жилд сайжруулах ажлаа төлөвлөх нь байгууллагад эерэг, сайн соёл тогтооход дорвитой нөлөө үзүүлж чадахгүй байгааг тогтоосон бөгөөд илүү ойр ойрхон (7 хоног тутамд) хугацаатай судалгаа авч, ажилтнуудынхаа санал бодлыг үйл ажиллагаандаа тусгах нь илүү үр дүнтэй болохыг мөн баталсан байдаг. Ингэж ойр ойрхон санал асуулга авч, үнэлгээ хийн, шалгахыг “pulse check” буюу даралт шалгах гэж нэрлэдэг.
Даралт шалгах асуултууд нь цөөхөн (5-10) байх тусмаа сайн байдаг. Ингээд байгууллагын даралтаа шалгах жишээ асуултуудтай танилцъя. Та ч бас өөрийнхөө даралтыг шалгаад үзээрэй.