Бидний тухай

”HR Mind Solution” ХХК нь 2017 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд байгууллагуудад “хүн  баялаг”-аа оновчтой удирдах замаар бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулахад мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг зорьж ажиллаж байна. Манай баг нь олон улсад мэргэжил боловсрол эзэмшсэн, салбартаа 10+ жил ажилласан туршлагатай мэргэшсэн хамт олон юм.

Бидний зорилго

Бүтээмжийг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийг сайжруулах олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх замаар байгууллагуудын хөгжил дэвшлийг хурдасгах, улмаар Монгол Улсынхаа тогтвортой хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

k

Мэргэжлийн өндөр төвшинд ажиллах

Бид бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхдээ бизнест/ байгууллагад “хэрэгтэй зүйлс хийх” буюу бодит сайжруулалтыг бий болгох зарчмыг баримтлан, мэргэжлийн өндөр төвшинд ажиллана.

Хамтын ажиллагааг эрхэмлэх

Бид өөрсдийн давуу талуудаа нэгтгэх замаар нэгдсэн цогц бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгох бөгөөд өөрсдийн давуу талуудаа хуваалцах замаар салбарын хөгжилд хувь нэмэр оруулна. 

Бүтээмж, гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулах

Хурдацтай тавьсан өөрчлөгдөж байгаа олон улсын чиг хандлагад цаг алдалгүй суралцаж, ажлын байранд хэрэгжүүлэх замаар бүтээмжийг тасралтгүй нэмэгдүүлж, цаг үргэлж хөгжих боломжийг бүрдүүлнэ.

БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

1. Оношилгоо судалгаа

  •  Хүний нөөцийн аудит
  • Байгууллагын соёлын судалгаа
  • Engagement/Сэтгэлтэй байдлын судалгаа
  • Удирдлагад зориулсан 360 судалгаа
  • Хувь хүний зан төлвийг тодорхойлох 
  • Цалингийн судалгаа

2. Академи /сургалтууд

  • Гүйцэтгэл, талент менежментийн хөтөлбөр
  • Хувь хүний хөгжлийн хөтөлбөр

 

 

3. Аутсоурсинг үйлчилгээ

  • Хүний нөөцийн бодлого
  • Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт 
  • Ажилтныг дадлагажуулах, чиглүүлэх хөтөлбөр
  • Хөдөлмөрийн харилцааны баримт бичиг
  • Сургалтын үйл ажиллагаа
  • Гүйцэтгэлийн менежмент 
  • Архив, албан хэрэг хөтлөлт 
  • Визний зөвлөгөө, бичиг баримтын бүрдүүлэлт 

4. SHRM клуб

Клубын үйл ажиллагаа Олон Улсын хүний нөөцийн мэдлэг, сайн туршлагаас хамтдаа суралцаж, хувь хүний нандин чанараа нээн илрүүлэн, харилцаа, нөлөөллөө төгөлдөршүүлэх замаар итгэмжит хүний нөөц, бизнесийн түнш болохоо бататган, карьераа дараагийн түвшинд ахиулах зорилготой Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн “SHRM” клуб 

  • “SHRM” blog -7 хоног тутам Хүний нөөцийн менежерүүдэд зориулсан цуврал нийтлэл
  • “SHRM” english challenge – Сар бүр англи хэл сурангаа мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх чалленж
  • “SHRM” podcast – 7 хоног бүр шинэ мэдээлэл, мэдлэгээ хуваалцах подкаст
  • “SHRM” online course – Хүний нөөцийн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн онлайн сургалтууд

5. Гүйцэтгэлийн соёлын 90 өдрийн хөтөлбөр

 Байгууллагууд гүйцэтгэл, үр дүнгээ сайжруулах зорилгоор төрөл бүрийн арга, аргачлалуудыг судалж, гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоогоо бий болгосон байдаг. Гэтэл гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоо нь хэрэгжихгүй эсвэл үр өгөөжөө өгөхгүй, ажилтнуудын/ удирдлагуудын цагийг үрж, залхаасан дүр зураг нийтлэг ажиглагддаг. Ажилтны цаашлаад байгууллагын гүйцэтгэл сайжирна гэдэг нь зөвхөн нэг удаагийн гүйцэтгэлийн үнэлгээний уулзалтаар бий болчихдог зүйл биш бөгөөд байгууллагад “Гүйцэтгэлийн Соёл”төлөвшиж гэмээнэ та бидний хүсч тэмүүлдэг өндөр гүйцэтгэлтэй байгууллага болох юм.

Мэдээ, мэдээлэл

Бид эрхэм зорилгынхоо хүрээнд 7 хоног бүр хүний нөөцийн менежерүүдэд зориулсан цуврал нийтлэл, подкастуудыг нийтэлж байна.

холбоо барих

Хэрвээ та 7 хоног бүр шинэ нийтлэл, подкастын мэдээлэл авах болон бүтээгдэхүүн үйлчилгээний талаар асуух зүйл байвал доорх формыг бөглөж илгээнэ үү.